Jump to content

Муром

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Муром
Муром
Муром далбаа
Муром сүлд
Map
Интерактив газрын зураг
Муром, Орос
Муром
Муром
Байршил: Муром
Муром, Владимир муж
Муром
Муром
Муром (Владимир муж)
Солбицол: 55°34′N 42°02′E / 55.567°N 42.033°E / 55.567; 42.033Солбицол: 55°34′N 42°02′E / 55.567°N 42.033°E / 55.567; 42.033
УлсОрос
Холбооны субъектВладимир муж[2]
Анх дурдагдсан862
Засаг захиргаа
  Хотын дарга[3]Евгений Рычков[3]
Өндөр
115 м (377 фут)
Хүн ам
  Нийт116,075
  Байр140-д (2010 онд)
  Харьяалагдах нэгжМуром хот[2]
  НийслэлМуромын район,[5] Муром хот[2]
  Хотын тойрогМуром хотын тойрог[6]
  НийслэлМуром хотын тойрог,[6] Муромын хотын район[7]
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг Edit this on Wikidata[8])
Шуудангийн код[9]
602250
Залгах код(ууд)+7 49234
OKTMO ID17735000001
Вэб сайтwww.murom.info

Муром (Орос: Му́ром) нь Оросын Холбооны Улсын Владимир мужид орших 104 078 оршин суугчтай (мэдээ: 2025)[10] хот бөгөөд Москвагаас дорно зүгт 290 км-ийн зайд Москва – Казанийн төмөр зам дээр оршдог.

Хотын нэр нь 862 оны түүхэн баримтад анх дурдагдсан байдаг ба 6-р зуунд өнөөгийн Муром хотын орчмоор суурьшин амдарч байсан финно-угорын мурома овгоос гаралтай ажээ. 10-р зуунаас энэ суурин Киевийн Русийн бүрэлдэхүүнд багтах болсон ба Ока голтой ойр байрлалаасаа шалтгаалан маш хурдацтайгаар чухал худалдааны төв болон хөгжив. Тухайн үедээ Ока голын эрэг дээр хотын хэрмийг барьсан нь нийт 11 харуулын цамхаг бүхий модон хэрэм байсныг 18-р зуунд Их Екатерина хатан хааны зарлигаар буулгасан ажээ.

1097 онд Черниговын Вант Улсаас тасран бие даасан Муром-Рязанийн Вант Улсыг байгуулж байв. 1239 онд Бат хаанаар удирдуулсан Алтан Ордны Улсын цэрэг Монголчуудын Русь руу хийсэн аян дайны хүрээнд хотын хаалган дээр ирэв. Ингээд монголчууд Муромыг сүйрүүлж, галдан шатааж газрын хөрстэй тэгшилсэн байдаг.

1393 онд Алтан Ордны Улсын хан Тохтамыш Москвагийн Их Вант Улсын их ван Василий I Дмитриевичид Муромын Вант Улсыг өөртөө нэгтгэн хамтад нь захирах эрхийг олгов. Догшин Иван царийн үед хэд хэдэн сүм баригдсан бөгөөд тэрбээр Казанийн Ханлигийг ялсаны дурсгал болгон 1553 онд бариулсан зарын цогчин дуганыг өнөөдөр ч үзэх боломжтой юм. Мөн түүнчлэн Косма ба Дамиан цогчин дуганыг Псковын уран барилгачдаар тухайн үед бариулсан ажээ.

17-р зууны эхээр Владимирыг тойрсон олон хотуудын адилаар Муром ч бас Польш-Литвын дайралтад өртөн сүйрэв. Энэ зууны дундаас л хотыг сэргээх ажлыг эхлүүлэн, эвдэрсэн барилгуудыг зассан байна. Цөөн тооны сүмүүд нэмэгдсэнээс гадна металл боловсруулах болон арьс ширний үйлдвэрийн барилга цаашлаад зэвсгийн дарханы газрууд баригджээ. Зэвсгийн дархад нь царьт улсад олон жилийн турш нэр хүндтэй дарханы газарт тооцогддог байсан тул зарим нэгэн царьт зориулсан хийцүүд нь Москвагийн кремлийн зэвсгийн үзэсгэлэнд одоо ч дэлгээстэй байдаг аж.

Ока голын баруун эргээс Муром
Он Оршин суугч
189713.271
193940.079
195971.567
197098.839
1979114.270
1989124.229
2002126.901
2010116.075

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ

Хамтын ажиллагаатай хотууд

[засварлах | кодоор засварлах]

Муром нь дараах хотуудтай хамтын ажиллагаатай:

 Commons: Муром – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "VladimirO_admlist".
  2. 1 2 3 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "VladimirO_admlaw".
  3. 1 2 Official website of Murom Urban Okrug. Yevgeny Rychkov, Head of the Urban Okrug Архивлагдсан Гуравдугаар сар 23, 2011 at the Wayback Machine (Орос хэлээр)
  4. Оросын Холбооны Улсын Статистикийн Алба (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого, 1-р боть]. Всероссийская перепись населения 2010 года [2010 оны Бүх Оросын хүн амын тооллого] (Орос хэлээр). Холбооны Улсын Статистикийн Алба.
  5. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "OKATO".
  6. 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "VladimirOMuromUO_mun".
  7. Law #58-OZ
  8. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  9. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Шуудангийн объект хайх) (Орос хэлээр)
  10. https://rosstat.gov.ru/storage/mediabank/%D0%A1hisl_MO_01-01-2025.xlsx